2024 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Материаллаг байдлаа өөрт байгаа боломжийн хирээр үр ашигтай өөрчлөх болно. Ойр дотнын хүмүүстээ санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэх болон бусдад буян болох үйл хийнэ. Хайр дурлалаа эрхэмлэн, сэтгэлийг сэвтүүлэх үг үйлдэл гаргахгүй байхыг туйлаас хүснэ. Ийм гэр бүлийг аз жаргалтай харилцаа хүлээж байна.
Үхэр: Ажил амьдралын асуудалд аль алинд нь хайнга хандах хэрэггүй. Бүхий нөхцөл байдал танаас анхаарал болгоомж, хянамгай байдлыг шаардах болно. Үг үйлдлээ зөв байлгаж, тодорхойгүй үйл ажиллагаа, том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж хичээх хэрэггүй. Залуу хүмүүс хайр дурлалын харилцаанаас болж ажлаа цалгардуулахгүй байхыг зөвлөж байна.
Ихэр: Өөрийн алдаа дутагдалд шүүмжлэлтэй хандах үе. Хамт олондоо хэт өндөр шаардлага тавихаас татгалз. Эргэн тойронд үүссэн бүхий л үл ойлголцлыг арилгахыг хичээ. Асуудлыг зөв шийдвэрлэх эсэх нь таны шулуун шударга зан, өөрийн санааг тойруулахгүй ярих байдалтай холбоотой байна. Өмнөө тулгарсан ямар ч ажилд яарч адгахгүй байхыг зөвлөж байна.
Мэлхий: Өөрийн алдааг ухамсарлах чадвар өндөрсөн, энэрэнгүй хүнлэг нэгэн болохыг хүснэ. Энэ үед бусдыг өршөөн уучлах таны хувьд хамгийн чухал зүйл байна. Гэр бүлдээ амар амгалан, тайван байдлыг бэлэглэх гэж хичээж үлгэрлэнэ. Гаргасан алдаагаа дахин давтахгүйн төлөө өөрөө өөртөө болон гэр бүл, хайртай хүмүүстээ амлалт өгнө.
Арслан: Туршлагагүй хүмүүс шинэ салбарт ажиллах юм бол бүтээмж муутай байна. Шинээр эхлүүлэх төсөл, үйл ажиллагааг сайтар нягталж, дахин судлахад гэмгүй. Эргэн тойрны хүмүүсийн хандлага, харилцаанд ямар нэгэн өөрчлөлт гарч болзошгүй. Санхүүгийн байдал тань гаднын хүчин зүйлээс шалтгаалах байдалд орж магадгүй.
Охин: Ойр дотнынхоо хүмүүстэй харилцахдаа дотоод итгэл үнэмшил дээрээ тулгуурласан нийцтэй, нөхөрсөг зантай байх ёстойг анхаар. Урлаг соёл, шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүст таатай байх бөгөөд энэ салбарынхан амжилт гаргах магадлал өндөр байна. Хуучинсаг үзэл бодлоо орхиж шинэ үетэйгээ хөл нийлүүлэн алх. Өөрийн сэтгэхүйгээ өөрчлөхийг зөвлөж байна.
Жинлүүр: Эхлүүлсэн ажлаа хойшлуулалгүй дуусгах нь таныг ирээдүйн хүсэл мөрөөдөлдөө хүрэх замыг дөт болгож байна. Одоогийн хэмнэлээ алдалгүй ажиллавал амжилт удахгүй ирнэ. Дотнын хүнтэйгээ харьцахад таатай өдөр. Хосууд бие биедээ сэтгэл хангалуун байх ба аз жаргалтай тайван сайхан уур амьсгал дүүрэн байна. Хэн нэгний үгээр өөрийн хувийн төлөвлөгөөг өөрчлөх хэрэггүй.
Хилэнц: Таны зөн билэг доогуур түвшинд байгаа тул ямар нэгэн шийдвэрийг дотоод мэдрэмждээ итгэн гаргах хэрэггүй. Шинээр харилцаа үүсгэх, танилын хүрээгээ тэлэхэд тохиромжгүй үе. Ганцаар ямар нэгэн эрсдэлтэй ажил хийх гэж зүтгэх нь тохиромжгүй байх бөгөөд энэ нь таны сэтгэл санааны тогтворгүй байдалтай шууд хамааралтай байна.
Нум: Өөрийн бодож санаж байгаа бүхнээ бусдад хэлж, тайлагнах шаардлагагүй. Зарим санаа муутай хүмүүсийн анхаарлыг өөртөө татвал, тэдний дургүйг хүргэж мэднэ. Шинэ эрч хүчээр ажлаа эхлүүлэх боломж ирнэ. Танд багагүй ашиг орлого олохыг амласан шинэ төсөл, төлөвлөгөө гарч ирнэ. Таны эрч хүч эргэн тойрныхондоо сайнаар нөлөөлнө.
Матар: Ямар ч тохиолдолд санаатай санаандгүй алдаа гаргахаас сэргийл. Хариуцлагатай бөгөөд шийдэмгий байхыг зөвлөж байна. Ойр тойронд үүссэн таагүй мэдээллийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Хайр дурлалын ээдрээтэй харилцааг зохицуулах хэцүү байх боловч хүндрэлийг давах боломжийг таны шударга бөгөөд өөрийгөө ялах чадвар өгнө.
Хумх: Таны идэвх оролцоо олон талт байна. Урлагийн тоглолт үзэхээр театрт очиж магадгүй. Сонирхолтой үйл ажиллагаанд гар бие оролцож болно. Гадаад үзэмж, харагдах байдалдаа анхаарал тавьж шинэ загварын хувцас худалдан авч, дүр төрхөө өөрчил. Таныг халамж анхаарал сэтгэл татам харагдуулах болно.
Загас: Таны эелдэг нийтэч зан, өөдрөг үзэл ямар ч үед ажилдаа бүтээлчээр хандах хандлагыг бий болгоно. Өнөөдөр ихэнх загасныхан өндөр үр бүтээлтэй ажиллана. Өмнө нь хөөцөлдөөд бүтээгүй албаны ажил амжилттай бүтнэ. Харин хувийн амьдралд үүссэн асуудал санаснаар бүтэхгүй тул та сэтгэл гонсойно. Ялангуяа хайр дурлалын адал явдал тийм ч таатай биш байна.