2020 оны аравдугаар сарын 6-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын зөвлөгөөнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шуурхай зөвлөгөөнийг тасалсан албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан болохыг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Хүний нөөцийн удирдлагын тасгийн дарга Б.Мөнгөншагай нар мэдээллээ.
НЗДТГ-ын даргын тушаалаар 3 албан хаагч, дээд шатны байгууллагад хариуцлага тооцож эргэн мэдэгдэх чиглэлээр 16 албан хаагчдад албан бичгийг хүргүүлсэн байна. Үүнээс 6 албан тушаалтанд сануулах арга хэмжээ авч, 2 албан хаагчийг ажлаас чөлөөлөх, 15 албан хаагчийн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулжээ.
Нийт 23 албан хаагчид захиргааны арга хэмжээ авсан бөгөөд үүнд НЗДТГ-ын хэлтсийн гурван дарга, Нийслэлийн өмч, төсөвт байгууллагын дөрвөн удирдлага, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын долоон удирдлага, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт тус тус арга хэмжээ авсан байна. Авсан арга хэмжээ нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэлийг ногдуулсан гэдгийг хэллээ.