УЕПГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтсийнхэн иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос бичгээр болон тус байгууллагын 1800-1919 гэсэн тусгай дугаарын утсаар мэдээллийг хүлээн авдаг. Тодруулбал, прокурор, ажилтантай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлт, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нийтэлсэн мэдээллийн мөрөөр хяналт, шалгалт явуулдаг байна. Энэ оны 10 дугаар сарын байдлаар прокурор, ажилтантай холбоотой 202 гомдол, мэдээллийг хүлээн авсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Үүнээс 29 хүнд сахилгын арга хэмжээ авч, гурван прокурорыг ажлаас халах шийтгэл оноов.
Түүнчлэн хоёр прокурорыг ажлаас нь түр чөлөөлж, 12 хүнд холбогдох асуудлыг харьяа мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад шилжүүлсэн ажээ.