Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан хуваарийн дагуу СХД-ийн 6 дугаар хорооны 1-34-р гудамжны 1420 айл өрхүүдийн угаарын хий мэдрэгч, зуух яндангийн бүрэн бүтэн байдал, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагаанд хяналт тавин, 3 төрлийн зөвлөмж сэрэмжлүүлэг тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
Зуух яндангийн бүрэн бүтэн байдал алдагдсан 21 өрхөд Таван толгой ХХК-ийн Сервис үйлчилгээг дуудан засвар үйлчилгээ үзүүлсэн аж.