Иргэндээ ээлтэй эрүүл мэндийн шинэчлэлийг хэрэгжүүлж, чанарыг дээдэлсэн боловсролын шинэчлэлийг эхлүүлэхээр тусгажээ. “COVID-19”-ийн халдварын цар тахлын эрсдэлтэй үед нийт иргэдийн орлогыг хамгаалах, нийгмийн туслалцаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай эмзэг бүлгийн иргэдийн халамжийг нэмэгдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа Засгийн газрын арга хэмжээг 2021 онд хэсэгчлэн үргэлжлүүлэхээр болжээ.
Коронавирусын халдварын эрсдэл цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харгалзан шимтгэлийн чөлөөлөлтийн арга хэмжээг 2020 оны 10-12 дугаар саруудад шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж, аж ахуйн нэгж, даатгуулагчийн төлөх шимтгэлийг ажил олгогч таван хувь, даатгуулагч таван хувь байхаар тооцож холбогдох хуульд өөрчлөлт оруулсан байна. Одоо 20-22 хувь байгаа НДШ-ээс ажилгүйдэл, тэтгэмжийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 3-5 пунктээр бууруулж, 17 хувьд хүргэх аж.