Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн гурван иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай малын эрэлд согтуугаар жолоо барьж явсан бөгөөд хоёр иргэн амь насаа алдсан байна.
Тодруулбал, иргэн 47 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй нар “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн тухай дуудлагыг 10.12-ны өдрийн 12:47 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авчээ. Гурван иргэний хоёр нь амь насаа алдаж нэг иргэн нь машинаас гарч чадсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 140 км замыг туулан 17:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар 18:38 цагт тогтоол усны 3 метрийн гүнээс иргэдийн цогцсыг олжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:45 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг 10.13-ны өдрийн 08:00 цагт эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ