Цаг үеийн мэдээ

Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал цахимаар зохион байгуулагджээ. Тус хурал дээр үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцуулсан бөгөөд тэдний зүгээс Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүлсэн байна.

”Саарал жагсаалт"-аас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцсэнгүй, бүгд дэмжсэн аж. 

Саарал жагсаалтаас гаргах шийдвэрийг 10-р сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдлээ, үүнд олон хүний хөдөлмөр шингэсэн гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо.

Таны сурталчилгаа