Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ удаагийн ээлжит сонгууль нь эрцийн босго тавиагүйгээс гадна богино хугацаанд санал хураалтыг авч дуусах юм.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:
"Маргааш өглөөний 7.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Цар тахалтай холбогдуулж тодорхой журам гаргаж, онцгой горимоор зохион байгууллаа. Нийтдээ 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмжүүд, ариутгалгалын бодисыг хүргүүсэн. Сонгуулийн дүнг дэлгэцээр гаргах техникийн боломж байхгүй. Санал хураалтын дүн 15-ны орой урьдчилсан байдлаар та бүхэнд хүрнэ. Бидэнд нууж хаах зүйл байхгүй” гэв.
2020 оны ээлжит сонгууль маргааш өглөөний 7.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан өглөө.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан
Тэрбээр “Өнгөрөгч тавдугаар сараас эхэлж төлөвлөгөө гарган ажилласан бөгөөд сум, дүүргийн ИТХ-ын тогтоолоор сонгуулийн хэсэг байгуулсан юм.
Орон нутагт үндсэн сонгогч 1.100.556, түр хасав тэмдэглэгээтэй 36.146 нийт 1.136.702 иргэн байна.
Харин Нийслэлийн хэмжээнд нийт 2.140.958 иргэний үндсэн сонгогч нь 914.208, түр хасав тэмдэглэгээтэй 90.048 иргэн, сонгуулийн нэрийн жагсаалтанд бүртгэлтэй 1.004.256 иргэн байна” гэлээ.