Цаг үеийн мэдээ

СЕХ, ТЕГ-ын удирдлагуудын хийсэн мэдэгдэлүүдтэй холбоотойгоор ШИНЭНын удирдлага Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. 

Ж.Батзандан “Саарал жагсаалт”-ын асуудлаар яагаад дуугарахгүй байгаа вэ?

Ж.Батзандан: “Би олон жил төрийн ордонд үнэний төлөө шударга ёсны төлөө тэмцсэн хүн. УИХ-ын сонгуульд гарсан луйврууд ахин давтагдах гэж байна. Дорноговь, Эрдэнэт, Дархан  гэм мэт олон аймгуудаас хар машин буруу тоолж байна гэх гомдлууд их ирж байна. Жишээлбэл Дорноговь аймагт хар машин буруу тоолж, сөрөг хүчний намуудад өгсөн саналыг эрх баригч намруу гүйлгэн уншиж байгааг СЕХ-ноос ТЕГ-луу албан ёсоор мэдэгдсэн. Сонгуулийн хариуг туршилтын тооллого хийхдээ саналын хуудсыг ажиглагч нараар бөглүүлэхгүйгээр зөвхөн тойргийн хорооны гишүүд нь урьдчилж бөглөсөн саналын хуудсыг хар машинд хийж хууран мэхлэлт хийж байна. ТЕГ-ын удирдлагууд хуруугаа ч хөдөлгөхгүй суусаар байна” гэв.

 

Таны сурталчилгаа