УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтын өмнөхөн тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд нарын оролцсон ярианы 60 тэрбумын бичлэг цацагдсан билээ. Тус бичлэг нь 2017 оны ээлжит МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар ч яригдаж байсан юм.
Хүнд эрүүгийн хэрэг үүсгэж шүүхээр хэлэлцсэн ч М.Энхболдын хэргийг тусгаарласан байдаг. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газраас МАН-ын дарга асан М.Энхболдод холбогдох “60 тэрбум”-ын гэх хэргийг өнгөрөгч есдүгээр сард нээсэн байна. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа эхэлжээ.