Физикийн салбарын Нобелийн шагналыг хар нүх судлаач Их Британы эрдэмтэн Рожер Пэнроуз, АНУ-ын эрдэмтэн Андреа Гез, Германы эрдэмтэн Райнхард Генцель нарт олголоо.
Оксфордын их сургуулийн профессор Рожер Пэнроузын хувьд хар нүхийг нээсэн алдарт эрдэмтэн Стивен Хокингтой хамтран ажиллаж, харьцангуйн ерөнхий онолын шууд үр дүнд хар нүх бий болдгийг математикийн аргаар баталсан аж. Харин Райнхард Генцель, Андреа Гез нар манай галаксийн төв нүдэнд үл үзэгдэх аварга том хар нүх оршдогийг нээсэн хүмүүс юм.
Мэдэхэд илүүдэхгүй: Хар нүх гэж юу вэ?
Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион ангижран гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Хар нүхийг тойроод эргэн гарах боломжгүй үзэгдлийн хаяа гэдэг математикт тодорхойлсон гадаргуу байдаг.
Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй юм. Тийм учраас хар нүх хэмээн нэрийдсэн болно. Өөрөөр хэлбэл, тухайн хаяанд хүрсэн бүх гэрлийг сорж юу ч ойлгуулдаггүй ба яг л термодинамикийн төгс хар биет шиг байдаг.