Нидерландад “Сovid-19” халдвар аваад эдгэрсэн ч дахин халдвар авсан эмэгтэй нас барсан байна. Тодруулбал, 89 настай эмэгтэй нь ахин коронавирус туссанаас хоёр долоо хоногийн дараа амь насаа алдсан гэж эх сурвалж мэдээлжээ. Дахин халдвар авч амь насаа алдсан анхны тохиолдол бүртгэгдлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BNO news