Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-т/ Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн П /47 настай, эрэгтэй/, З /47 настай, эрэгтэй/, С/44 настай, эрэгтэй/ нар “Приус-20” загварын суудлын автомашинтай /согтуугаар/ малын эрэлд явж байгаад “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн “Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн  /иргэн П эсэн мэнд гарч, иргэн З,С нар живсэн/ тухай дуудлагыг 10 сарын 12-ны өдрийн 12:47 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авчээ.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 10 сарын 12-ны өдөр иргэн З-ийн цогцсыг, 10 сарын 13-ны өдрийн 10:50 цагт тогтоол усны эргээс 10 метр, 4 метрийн гүнээс иргэн С /47 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Таны сурталчилгаа