Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 15.2 хувьтай байгааг СЕХ-ноос мэдээлэв.
Тодруулбал, Аймгийн хэмжээнд 16,4 хувь, нийслэлийн хэмжээнд 13,7 хувьтай байна. Өчигдөр зөөврийн хайрцгаар орон нутагт 16511, нийслэлд 3747 иргэн, улсын хэмжээнд нийт 20.258 иргэн саналаа өгсөн байна.
Сонгуулийн санал хураалт 07 цагт эхэлсэн бөгөөд оройн 20 цаг хүртэл үргэлжилнэ.
Улсын хэмжээнд 2148 хэсгийн хороонд 24100 төрийн албан хаагч ажиллаж байна. Өглөө зарим хэсгийн хороодод санал хураах төхөөрөмжийн ажиллагаа доголдсон ч СЕХ-ны мэдээллийн технологийн хэлтсээс 11.30 цагийн байдлаар бүгдийг нь засаж хэвийн ажиллагаанд оруулсан гэдгийг мэдээллийн үеэр тодотголоо.
Завхан аймагт цаг агаарын байдлаас хамаарч хэсгийн хороодоос санал нэгтгэх ажиллагаа саатаж 3.3 хувийн эрцтэй байгаа аж. Тиймээс 15.00 цаг гэхэд тус аймгийн нэгтгэсэн ирцийн мэдээг танилцуулах бөгөөд бид та бүхэнд мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно.