Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкууд олгож эхэлнэ гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдэгдлээ.
Зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлоо нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрджээ. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгасан байна. Арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ.
Энэ зээлийг 8 хувийн хүүтэй зээлийг олгоход баримталдаг журмын дагуу олгоно. Мөн өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгон бууруулахгүй гэдгийг Төв банкнаас мэдэгдсэн юм.