Баруун аймгуудын нутгаар – Энэ сард агаарын дундаж температур Увс аймгийн ихэнх, Завхан аймгийн баруун, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын хойд хэсгээр олон жилийн дундаж/ОЖД/-аас 1.5 – 2C хүйтэн, бусад нутгаар ОЖД–ийн орчим байгаа. Хур тунадас нийт нутгаар ОЖД – ийн орчим байна. Агаарын температур хур тунадасны уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, ирэх арав хоногийн эхээр зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар – Ирэх арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5С – аар хүйтэрнэ. Агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй мөн ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 6 – 11 м/с, ирэх хоногийн эхээр зарим үед 15 – 17 м/с хүртэл ширүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар – Хэнтий, Дорнод аймгуудын хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа. Хур тунадас Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур, хур тунадасны хувьд ирэх арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5С – аар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Ирэх арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, ирэх арав хоногийн эхээр зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.
Говийн аймгуудын нутгаар – Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД – ийн орчим байгаа. Хур тунадас Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД – аас ахиу, бусад нутгаар ОЖД – ийн орчим байна. Агаарын температур, хур тунадасны хувьд ирэх арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5С – аар сэрүүснэ. Ирэх арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с ирэх хоногийн эхээр зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.
2020 оны 10 дугаар сарын урьдчилсан төлөвөөр Монгол орны нутгийн баруун хэсэг буюу Увсын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудын хойд, Завхан аймгийн баруун хэсгээр мөн Дорнод, Төв, Хэнтий аймгуудын хойд хэсгээр Сэлэнгэ аймгийн зүүнээр ОЖД-аас хүйтэн бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Ирэх арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ хүйтэрч цас орж, цас болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: УС, ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН