Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Институт болж чадахгүй байгаа намуудыг татан буулгаж, нэгтгэж нийлүүлэх ажил хуулийн дагуу хийгдэнэ. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Улс төрийн нам гэдэг цэцэрлэг биш. Хувийн компани ч биш. Цүнхний компани гэдэг шиг цүнхний намуудаа хэвийн ажиллуулахын тулд хүлээх шаардлага байхгүй гэж бодож байгаа.  Намд байх ёстой, намд хийгдэх ёстой ажлуудыг хугацаандаа хийгээгүйнх нь төлөө хуулийн шаардлага хангаагүй, хариуцлагагүй 5-7 намын ирүүлсэн хүсэлтээр хойшлуулах гээд байх шиг байгаа юм. Гэтэл 37 намтай улсын хариуцлагагүй 5-7 намаас болж бүхэл бүтэн хуулийн хэрэгжих хугацаа, дүрмийнх нь хэрэгжих хугацааг хойшлуулах гээд байгаа юм. Цаг хугацаа чинь хүлээж чадахгүй шүү дээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Хатуу хэрэгжүүлээд явуулчихъя гэж бодохоор улс төрийн 37 намаас 30 нам нь татан буугдах вий. Ардчилсан улс шүү дээ.

Таны сурталчилгаа