УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан энэ сарын 16-нд "Монголоороо байгаасай" тоглолтоо хийж Монгол бөхийн өргөөг бүтэн дүүргэсэн. Тэгвэл түүний тоглолт дахин нэг өдөр үргэлжлэхээр болсон байна. Тодруулбал, тэрбээр аравдугаар сарын 21-ний 17:30 минутад үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор товоо гаргажээ. Тоглолт үзэхийг хүсч буй олон мянган үзэгчээс санал ирсээр байгаа тул цаашид дахин тоглож магадгүй гэдэг мэдээлэл байна.