Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өчигдөр нийт 2,465 дуудлага ирснээс 1,014 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1,451 нь зөвлөгөө мэдээлэл авжээ.
Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх 158, хүүхдийн өвчлөл 156, осол гэмтэлтэй холбоотой 187 дуудлага ирсэн нь нийт дуудлагын зонхилон хувийг эзэлж байгаа юм.
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг нэгтгэвэл:
Амралтын өдөр эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 233 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалжээ.
Бямба гарагт УГТЭ-ийн амбулатор ажиллаж байгаа тул нийт 34 хүн тус амбулаториор үйлчлүүлсний 9 нь хөдөө, орон нутгаас ирсэн байна.
ЭХЭМҮТ-д 20 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 339 хүн үйлчлүүлсэн байна. Амралтын өдөр яаралтай 49, төлөвлөгөөт 1 буюу нийт 50 мэс засал хийгджээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3,167 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 192 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлж байна.
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.