Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км цаана байрладаг “Монголия Блю Стар” ХХК-ийн жоншны баяжуулах үйлдвэрт жоншны бутлуурын машины шороонд хүн дарагдсан тухай дуудлагыг хүлээн авчээ. Тодруулбал энэ сарын 17-ны өдрийн 19 цаг 10 минутанд уг дуудлагыг хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 28 км замыг туулан 20 цаг 23 минутанд очиж тус үйлдвэрийн жоншны бутлуурчин ажилтай Т/20 настай, эрэгтэй/-ын цогцсыг 00:30 цагт гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.