Цаг үеийн мэдээ

Бид улиралаас хамаарч  арьсаа арчилдагтай адил үсээ ч мөн тухайн улиралд тааруулан арчилж байх хэрэгтэй байдаг байна. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар хэрхэвч нойтон үстэй гадагш гарч болохгүй. Бага зэргийн чийгтэй байсан ч тэр заавал бүрэн хатааж байж гадагш гарах хэрэгтэй юм. 

Учир нь хүйтэн цаг агаарт толгой нүцгэн явах нь таны үсэнд элдэв төрлийн хорт бодис бүхий утааг шингээж, амархан салаалж хугарахад хүргэдэг байна. Мөн үс хэт даарснаас хуурайшиж, толгойн судас нарийсч үс унаж, толгой өвддөг болох аюултай аж.

Тиймээс охид бүсгүйчүүд үсээ байнга хатааж, зайлшгүй шаардлагаар чийгтэй үстэй гарах хэрэг гарвал малгай өмсөж толгойгоо дулаан байлгах хэрэгтэй гэж зөвлөе.

 

Таны сурталчилгаа