Цаг үеийн мэдээ

2021 оны төсвийн төсөлд Эрүүл мэндийн салбарт 225 тэрбум төгрөг нэмж тусгажээ. Засгийн газраас 2021 оны төсвийн төсөлд дараах бодлогын гол арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн УИХ-д өргөн мэдүүлээд байна. Үүнд: 

Эмийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн агентлаг байгуулна

1. Хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулсан эрүүл мэндийн салбарын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүрт хүртээх юм байна. 

2. Эмнэлгийг бус үйлчлүүлэгч иргэнийг дагасан эм, тариа эмчийн цалин бус харин эмчлэн эдгээсэн хүний тоо, эмчилгээний чанарт суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж байна.

3. Эрүүл мэндийн даатгалын байгууллага улсын төсвөөс олгож буй санхүүжилтийг цахим систем ашиглан эмнэлэг, эмийн санд хуваарилдаг хэлбэрт 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс шилжинэ гэх мэт арга хэмжээг хийхээр төлөвлөсөн байна.

4. Мөн ирэх оноос ямар оношоор, ямар эмчилгээ хийсэн бэ гэдгээс хамаарч санхүүжилт авах юм. Хөнгөлөлттэй эм олгох тал дээр олон улсын стандартын шаардлага хангасан эмийг түлхүү оруулж, олгох тал дээр өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, бүх эмч хөнгөлөлттэй эмийн жор бичдэг, тэр жороор нь аль ч эмийн сангаас авдаг боломжийг бүрдүүлэх аж. 

Хөнгөлөлттэй олгодог эмийн шинэчилсэн жагсаалт

Таны сурталчилгаа