УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: "Сангийн яам ажлаа хариуцлагагүй хийж байна. Чухал хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийсэнгүй. Бид зохих байгууллагад хандана. 2021 оны төсвийн зарлагын хуулгыг эргэж харах хэрэгтэй. Төсвийн зарлагыг дөрвөн жилийн өмнөхөөс хоёр дахин ихэсгэсэн байна. Халамж хэтэрхий хавтгайрч хяналтаа алдлаа.
Өнөөдрийн байдлаар манай улсад 73 төрлийн нэг их наяд 653 сая төгрөгийн халамж олгож байна. Халамжийн бодлого ядуурлаас аврах биш ядуурал руу түлхэж байгаа гэж бүлэг дүгнэж байна" гэлээ.