Цаг үеийн мэдээ

Италийн цагдаагийн газраас Милан хотод амны хаалтгүйгээр гудамжинд үнсэлцсэн хосуудыг 400 еврогоор торгосон тухай Daily Mail мэдээлж байна.

40 настай Итали эр, түүний дурлалт Польши бүсгүй нар хоол идэхээр ресторан явах замдаа үнсэлцсэн, хууль зөрчсөн хэмээн цагдаагаас мэдээлжээ. Коронавирусийн халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж буй энэ цаг мөчид Италид хүн бүр амны хаалтаа зүүх ёстой.

Хосууд хоёр жил хагасын өмнө гэрлэлтээ батлуулсан бөгөөд өөр өөр хаяган дээр бүртгэлтэй юм байна. Хэрвээ хосууд албан ёсоор хамт амьдарч байсан бол торгуулиас мултрах боломжтой байсан гэнэ. Учир нь Италид хамт амьдардаг хүмүүс хэрвээ тэдний эргэн тойронд хэн нэгэн байхгүй бол амны хаалтгүйгээр зорчиж болдог ажээ.

Таны сурталчилгаа