Цаг үеийн мэдээ

ЭМЯ болон Улсын Онцгой Комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ЗГХМХХ-ийн дарга Ц.Ганзориг "Улсын хил дотор хоёр голомт үүссэн. Улаанбаатар Сэлэнгэ гэсэн хоёр голомт байгаа" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Гурван хүнд халдвар нэмж илэрснээр нийт халдварын тоо 434 боллоо. Улаанбаатар хотод бүртгэгдсэн каластр халдварын ойрын хавьтал 80 хүнд хийсэн гурав дахь шинжилгээгээр нэг хүний шинжилгээ эерэг гарсан.

Улаанбаатар хотод бүртгээд байгаа 10 тохиолдлын нийт ойрын хавьтал 444 хүнийг илрүүлээд байна. Анхны шинжилгээг 36 хүнээс бусдад нь хийж, 102 хүний шинжилгээг давтан хийсэн. 45 хүний шинжилгээг гурван удаа давтан хийгээд байна. Сэлэнгэ аймагт мөн голомтлогдон халдвар гарсан.

Сэлэнгэ Дарханы төмөр замын урсгалыг дагасан халдварын тохиолдол Улаанбаатар гээд манай улсад хоёр хэсэг багц тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотын багц өвчний ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж, хүрээг цомхотгож, хяналтдаа аваад байна" гэлээ.

Таны сурталчилгаа