Цаг үеийн мэдээ

Олон нийтийн цахим сүлжээнд дугаар бүхий хилийн цэргийн ангийн албан тушаалтан доод албан тушаалтнаа ажлын байран дээрээ хүч хэрэглэж зодсон гэх мэдээлэл нийтлэгдсэний дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас дээрх асуудлыг 2024.11.28-ны өдөр гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж байна. Шалгалтын явцад ангийн эрх бүхий албан тушаалтан болох М нь тус ангийн ангийн ахлах ажилтан А-г удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажил тасалсан гэх шалтгаанаар загнаж цохисон гэх нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор хохирогчийн биеийн байдал хэвийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Таны сурталчилгаа