Цаг үеийн мэдээ

Хилийн цэргийн ангид нэгнээ цохиж буй камерын бичлэгийн дагуу ХХЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Г.Чинзоригоос тодруулаа. 

-Цахимд Хилийн цэргийн офицер цэргээ зодсон гэх бичлэг түгсэн байна. Тухайн үйл явдлын талаар тодруулахгүй юу? 

-Тухайн үйл явдал Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн 0101 дүгээр ангид 2024 оны аравдугаар сарын 8-ны өдөр болсон үйл явдал.  

-Юунаас болсон юм бол? 

-Хоёр офицер хооронд тухайн асуудал үүссэн. Нэг нь архи ууж ажил таслаад, согтуу ирэхэд нь ажил дээр согтуу ирлээ, ажил таслалаа гэдэг шалтгаанаар цохисон байна лээ.  

-Ямар нэгэн арга хэмжээ авсан уу? 

-Бичлэг цацагдаад л мэдлээ. Шууд Сэлэнгийн цагдаагийн газраас шалгалт явуулаад эхэлж байгаа юм байна. Мөн албаны шалгалт ороод эхэлсэн.  

С.ОТГОН

Таны сурталчилгаа