2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эхлүүлсэн ажил хэрэг нарийн төвөгтэй арга барил шаардах магадлалтай. Эелдэг зөөлөн, эвтэй найрсаг байдлыг сахиж чадвал ажил хэргийн түншлэл ашиг, амжилтыг дагуулна. Аливаа алдаа эндэгдэл нь таагүй үр дагавар дагуулах тул санхүүтэй холбоотой үйл ажиллагаанд онцгой анхааралтай хандахыг зөвлөж байна.
Үхэр: Аль ч салбарт ажилладаг хүмүүс амжилт ололт ихтэй байна. Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд бодит бололцоо нээлттэй байх нь их амжилт руу хөтөлнө. Уран бүтээлч хүмүүсийн чадвар нэмэгдэж хүсэл мөрөөдлөө бодит болгох нь тийм ч хол биш санагдах болно. Хайр дурлалын харилцаа санамсаргүй байдлаар сонирхолтой болно. Харин ганц бие бүсгүйчүүд сэтгэлд нийцсэн хүнээ сонгох гэж нэлээд хугацаа зарцуулна.
Ихэр: Хуучинсаг арга барилаар ажиллах нь эрсдэл багатай байж мэднэ. Ялангуяа өртөг өндөртэй, нарийн төвөгтэй ажил дээр шинэ зүйл турших нь хэтэрхий аз сорьсон хэрэг болно. Мөнгө санхүүгийн хувьд таатай байх ба хөрөнгө оруулалт татах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зэрэгт тохиромжтой байна. Тогтвортой үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол аль болох бага зардлаар үр дүнд хүрэхийг хичээ.
Мэлхий: Ямар ч нөхцөл байдалд байсан чухал шийдвэрийг яаран сандран, хөнгөн хуумгай гаргах хэрэггүй. Бүх ажлаа хэвийн горимоор нь явуул. Хувийн асуудлаа ч бусдад чирэгдэл учруулахааргүй зохицуулаарай. Олон нийттэй харилцахдаа буруу үг яриа гаргахаас болгоомжил. Буруу ойлголт түгээх магадлал өндөр байна.
Арслан: Хар цагаан хэл ам, муу явуулгад өртөж болзошгүй. Таны эрч хүч тийм ч их биш байгаа тул элдэв зүйлд өртөх нь амархан, ажил үйлс тань ахиц муутай байна. Мөн бие махбодын хувьд тогтворгүй, өвдөх магадлал байна. Хөрөнгө мөнгөө хурааж хуримтлуулах нь тааламжтай. Өөртөө төлөвлөөгүй зардал бүү гарга. Гэхдээ хэрэгцээтэй худалдан авалт нь оновчтой байна.
Охин: Хувийн амьдралдаа томоохон өөрчлөлт хийх санаа төрнө. Ирээдүйдээ зориулан хуримтлал үүсгэхэд сайн өдөр. Өөрийн хүрээлэл, ялангуяа нөхөрлөлийн харилцааг өргөжүүлэхэд тохиромжтой үе. Хамт олон болон өөрийгөө хүрээлж буй хүмүүсийг удирдахад хялбар байна. Олон санаа гаргалгүй тууштай, тогтвортой байдлыг эрхэмлээрэй.
Жинлүүр: Танд өөрийн авьяас чадвараа нээх боломж гарах тул сайтар ашиглаж аваарай. Бусдад буян үйлдэх, тусалж дэмжих нь танд эргээд үр шимээ өгөх болно. Гэхдээ бусдын сайхан үг, сэтгэлийн хөөрлөөр гаргасан амлалтад хууртах хэрэггүй. Худалдаа наймааны ажил хийх хүмүүс бусдыг дуурайвал хөлд нь үрэгдэж магадгүй тул чадахгүй зүйлээр оролдохгүй байхыг зөвлөж байна.
Хилэнц: Ажил хэрэгт хувийн эрх ашгаар хандах нь бусад хүнийг үл хүндэлсэн хэрэг болох тул аливаа хувийн харилцаа холбоогоо бусад зүйлтэй хольж хутгах хэрэггүй. Тухайн нөхцөл байдал эрс шийдэмгий байж, өөрийн үйлдэлдээ хариуцлагатай байхыг шаардаж байна. Ажил дээрээ далд явуулга маягийн зүйл гаргахгүй байхыг зөвлөж байна. Таны буруу үйлдэл албан тушаал ахиж дэвшихэд сөргөөр нөлөөлөх болно.
Нум: Төрийн албан тушаалтны эрх ямба хүнд суртлын эсрэг тэмцэж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх бололтой. Харин хөндлөнгийн хүмүүстэй харилцахад төвөгтэй байдал үүсэж болзошгүй. Ажилладаг салбартаа өөрийн мэдлэгийн хүрээг тэлж, өргөн хүрээнд мэдээлэл цуглуулах шаардлага зайлшгүй гарна. Ахмад туршлагатай хүмүүсээс хэрэгтэй зөвлөгөө хүлээн авах боломж гарна. Ажлын хамт олондоо таны зөв үлгэр дуурайлал хэрэгтэй гэдгийг санаарай.
Матар: Таныг гэсэн ойр дотнын хүмүүсийн хандалт ихсэх боловч тэр бүрд тусламж дэмжлэг үзүүлэх боломж бололцоо дутагдана. Олон төрлийн харилцаа холбоо бий болох төлөвтэй тул бүгдэд нь бэлтгэлтэй байж, өөрийн чиг шугамаа алдахгүй байхыг зөвлөж байна. Энэ үед зөрүүд зан нь үүссэн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн саад болно гэдгийг анхаар.
Хумх: Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ төлөө бүхий л асуудалд хариуцлагатай ханд. Аливаа ажлыг ул суурьтай бодож шийдвэрлэх нь амжилтад хүрэхэд түлхэц болох болно. Асуудлыг өөр өнцгөөс харахад нөлөөлөх шинэ танилтай учирна. Хайр сэтгэлийн харилцаа нь танд баяр хөөр , өөртөө итгэх итгэлийг өгөх болно.
Загас: Хамтран ажилладаг хүнийхээ зөвлөгөөг хүлээн аваарай. Зарим үед шүүмжлэл танд муу санасандаа бус сайхан сэтгэлийн үүднээс гардаг гэдгийг ойлгоорой. Элдэв зүйлд анхаарлаа хандуулалгүй өдөр тутмын ажилдаа бүх сэтгэлээ зориул. Хэрэв танд ямар нэгэн ашигтай, шинэ санаа төрсөн бол түүнийгээ өөрийн болгох, бодит ажил болгох тал дээр хурдан арга хэмжээ аваарай.