Цаг үеийн мэдээ

УИХ-ын Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийн талаар хэлэлцэж, энэ талаар хуулийн төсөл, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан билээ. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахлан ажиллаж байгаа бөгөөд санал дүгнэлтээ өнөөдөр хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцууллаа. 

Ажлын хэсэг 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг танилцууллаа. Өөрөөр хэлбэл,  2025 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ нэг удаагийн анхдагч хуулийн төслөөр зохицуулах ажээ. 

Хуулийн төсөлд тусгаснаар төсвийн төслийг гурван үе шаттай хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуулийн төслийг хамтарсан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ.

Таны сурталчилгаа