Цаг үеийн мэдээ

-Ойрын хавьтлуудын хэдэн хувийг шинжилгээнд хамруулж дууссан вэ? гэх сэтгүүлчийн асуултанд 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Батлагдсан тохиолдлыг бүртгэгдсэн тухай бүрт нь тухайн хүний оршин суугаа хаяг явсан маршрутыг бид мэдээлж байгаа. Гэхдээ иргэд бас сайн дураараа шинжилгээ өгч байна. Эдгээр хүмүүсээс зөвхөн нэг удаагийн шинжилгээ авч байгаа. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын шинжилгээг 100 хувь хийсэн харин хоёрдагч хавьтлын шинжилгээ 80 хувьтай явж байгаа. Дахин хэд хэдэн удаа шинжилгээ авна" гэлээ.

-Халамж тэтгэмжтэй холбоотойгоор хүүхдийн мөнгөө заавал банкаар авдаг хүмүүс яах вэ. Оюутнуудыг шинжилгээ өгөхөөр маш их дараалал үүсэж байна. Шинжилгээ өгөхгүй бол сургуулиас нь хөөнө гэж байна. Тусгай зөвшөөрлийн тухай?

"Банкны орон нутгийн салбарууд ажиллаж байгаа. Хөл хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор дүүрэг хооронд зорчихийг хориглосон. Тухайн дүүргийн хүн тухайн дүүргийн зусландаа очиж ирэх нь нээлттэй. Гэхдээ 100 хувь нээлттэй биш. Шинжилгээний хувьд давхцал бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулж байгаа." гэв.

Таны сурталчилгаа