Цаг үеийн мэдээ

Дарханыг 7 бүсэд хуваан хүнс, эмийн хангамж, түлээ түлшийг хүргэлтийн үйлчилгээгээр хүргэхээр болжээ.

Яг одоо аймгийн онцгой комисс Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийн судалгааг 13 нэр төрлөөр гаргаж байна. Хүнсний нөөцийн судалгаанд нийт 191 дэлгүүр хамрагдаад байна. Мөн түлээ нүүрсний цэгүүдтэй холбогдож хэрхэн түгээлт хийх зохион байгуулалтыг судалж байна. Түгээлттэй холбоотой бүсчлэл, захиалга өгөх заавар, дэлгэрэнгүй мэдээлэл, холбоо барих утасны дугаарыг тодорхой болгож  дэлгэрэнгүй мэдээлнэ.

Таны сурталчилгаа