Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар болон бусад асуудлыг хэлэлцэж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ерөнхийлөгч өчигдөр цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг авахыг үүрэг болгосон юм. Үүнд: 

- Төсвийн зардлыг эрс хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;

- Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох;

- Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

Таны сурталчилгаа