Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.11.18/ -ны 11.00 цагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр :  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд нийт 1643 хүн шинжилгээ хийхээд 20 хүнд коронавирус илэрлээ. Дорнод аймагт долоон хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын ойрын хавьтал 500 гаруй хүнд шинжилгээ хийхэд 5 тохиолдол илэрсэн. Улаанбаатарын голомт 15, Сэлэнгэ аймгийн голомт 10 хүн боллоо. Нийтдээ коронавирусийн тохиолдол 30 болсон. Энэ нь Улаанбаатар хотын голомт Сэлэнгэ Дархан Уул аймгийг дагасан нийт халдвар 30 боллоо.

Хоёрдугаар хавьтал болох 3710 хүний шинжилгээнээс халдвар илэрсэнгүй. Сэлэнгэ аймагт ХӨСҮТ-ийн хоёр баг томилогдон ажиллаж байгаа. 

Төмөр зам дагуух суурин газруудад тандалт хийсэн. Ингэхэд Говьсүмбэр аймагт нэг хүнээс халдвар илрээд байна.Тиймээс төмөр зам дагуу ажиллаж амьдарч байгаа ард иргэд сайн дураараа Ковид-19 халдварын шинжилгээнд хамрагдахыг уриалж байна. Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 455 болсон" гэв.

 

 

Таны сурталчилгаа