Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас энэ сарын 17-ноос эхлэн "Шалгалт" хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлж байна.
Энэхүү арга хэмжээ нь "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн үед цахим орчинд хяналт тавьж, хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж буй этгээдүүдийн талаар мэдээ, мэдээлэл олох, илрүүлэх, таслан зогсоох зорилготой юм.
Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт шалгалтын ажиллагаа явуулан 16 лааз пиво, 77 шил архийг цахим хуудас болон автомашинаасаа худалдан борлуулах гэж байсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоосон байна.
Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг үйлдвэл Зөрчлийн тухай хуулийн 5.12-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай ажээ.