ШУУРХАЙ: Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Цар тахлын бодит эрсдэл Монгол Улсад нүүрлэж, дотооддоо халдварыг алдлаа. Халдварт цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг идэвхжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 2020 оны 12-р сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгасан. Бид цаг алдалгүй бүхий л арга хэмжээг авч байна. Бид богино хугацаанд цар тахлыг барьж, хяналтдаа авахаар ажиллаж байна. Ард иргэд хүнд нөхцөлд амьдарч байгааг ойлгож байна. Бид цар тахалтай хамт амьдрах нь тодорхой боллоо.
Төр засгаас гаргасан шийдвэрийг эв нэгдэлтэй хэрэгжүүлж чадсанаар цар тахлыг хязгаарлан барьж, хориглон тогтоож чадна. Өнөөдөр ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийг та бүхэн үзсэн байх. Сахилга хариуцлага дэг журмыг улам чангаруулах нөхцөл үүслээ. Вакцин гарах сураг байгаа ч манайд орж ирэхэд хугацаа хэрэгтэй. Бидэнд нэг вакцин байгаа нь сахилга хариуцлага юм" гэв.