Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар, УОК шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгааг ард түмэндээ илтгэе.
Ард иргэд хүнд нөхцөл байдалд амьдарч байгааг ойлгож байна. Монгол Улс өнгөрсөн 10 сарын хугацаанд цэргийн хэллэгээр бол бүслэлтэд байлаа.
Өнөөдрийн байдлаар 29 хүн цар тахал авсан нь тогтоогдлоо. Иргэн Д-тэй холбоотой 15, Сэлэнгэ 10, Дархан-Уул аймагт 4, Говьсүмбэр аймагт 1 хүн халдвар авсан. Энэ бол надад ирсэн хамгийн сүүлийн тоон мэдээлэл юм.
Засгийн газраас 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнийг танилцуулъя" гэв. Үүнд:
1. . 2021 оны долдугаар сарын 1-н болтол 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгож буй 100 мянган төгрөгийг олгоно.
2. 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд худалдаа, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээслүүлсэн ААН түрээсийн төлбөрөө бууруулсан хэмжээгээр нь түрээсийн орлогод ноогдуулан албан татварын хэмжээг бууруулах
3. Импортоор орж ирэх будаа, ургамлын тос, өвс, мал амьтны тэжээлийг гаалийн албан татвараас, дотооддоо боловсруулсан дээрх бүтээгдэхүүнүүдийг НӨАТ-аас чөлөөлөх,
4. Ипотекийн зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах,
5. Банк, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооноос олгосон зээлийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ зээлдэгчид нэмэлт дарамт үүсэхгүйгээр шийдвэрлэх,
6. Долдугаар сарын 1 хүртэл Албан татвар төлөгчийг татварын алданги торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газраар оруулж шийдвэрлүүлэхийг даалгалаа.
7.Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин аюулгүй байдал бүрдүүлэх,
8. Ногоон гарцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлыг БНХАУ-ын талд дипломат шугамаар тавьж шийдвэрлүүлэх,
9. 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ноогдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААН, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах,