Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.
Тэрбээр "Хүнд цаг үеийг дэлхий ертөнц тэр аяараа туулж байна. Төр засгаас гаргасан шийдвэрийг эв нэгдэлтэй хэрэгжүүлж чадсанаар цар тахлыг хязгаарлан барьж, хориглон тогтоож чадна. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт голомт илэрсэн. Иргэн Д-тэй холбоотой 15, Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул аймагт 1, Говьсүмбэр аймагт 1 гээд 30 иргэн цар тахлын халдвар аваад байна. Монгол Улсын Засгийн газар, УОК шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгааг ард түмэндээ илтгэе. Улсын эдийн засаг хүндрэлтэй байна, Монгол Улс байгаа бүх боломж нөхцөлөө гаргаж байна. Бидний боломж хэмжээтэй. Бид цар тахалтай хамт эдийн засгаа уналтад оруулж болохгүй, эдийн засгаа хуучин хэвэнд нь оруулах ажил чухал. Хамгийн чанга хорио цээрийн дэглэмийг барьж чадвал бид тархалтыг барьж чадна. Бид үхэх сэхэхийн зааг дээр амьдарч байна, бид амьдрах ёстой" гэв.