Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох чиглэлийн сайдууд танилцууллаа. Энэ үеэр ипотекийн зээлийн эргэн төлөлт болон банк,банк бус, хадгаламж зээлийн хоршоодоос авсан иргэдийн зээлийг энэ оны 11-р сарын 1-ээс 2021 оны 07-р сарын 01 хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн.
Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх: " Өнөөдөр байдал хүнд байна. Тиймээс банкууд, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг газрууд иргэддээ чирэгдэл, хүндрэл учруулалгүй, аль болох хөнгөн асуудлыг шийдээрэй!" гэв.