Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Тус аймгийн халдвар илрүүлэлт, шинжилгээ, тусгаарлалт, хөл хорионы арга хэмжээг зохион байгуулах шуурхай ажлын хэсгийг удирдаж буй Ж.Энхбаяр "Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт 4 хүнээс PCR шинжилгээгээр халдвар илэрч ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Өчигдөр шөнийн байдлаар 3 хүнээс шинжилгээний хариу нь сул эерэг буюу сэжигтэй гэж гарсан. Төмөр зам дагасан томоохон голомт бий болсон нь тодорхой болж байна.
Ялангуяа Дархан-Уул аймагт төмөр замын байгууллагын соёлын болоод спортын арга хэмжээ зохион байгуулагдсан. Дарханд гурав хоног олон зуун хүн ирж найрлаж, урлаг соёлын арга хэмжээ хийсэн. Ингэхээр төмөр замын систем дагасан томоохон голомт бий болсон байж болзошгүй байна.
Одоогийн байдлаар хоёр хүнээс сул эерэг буюу сэжигтэй тохиолдол илэрсэн. Нарийвчилсан шинжилгээнд дээж өгсөн. Ингээд төмөр замын систем дотроос таван хүн халдвар авсан байж болзошгүй гэсэн дүн гарч байна. Хэрвээ халдвартай нь тогтоогдвол ХӨСҮТ- рүү шилжүүлнэ. Төмөр замын ажилчдыг Дархан зочид буудалд тусгаарлахаар ажиллаж байна" гэлээ.