Цаг үеийн мэдээ

Манай улсад коронавирусийн дотоодын халдвар нэмэгдээд байгаа тул хөдөлгөөний хязгаарлалтыг чангатгаж эхлээд байна. Хотын дарга өнөөдөр захирамж гаргаж, хүнс, эм, бараа бүтээгдэхүүний түгээлтийг  шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийхээр болгожээ.

Мөн нийтийн тээврийн автобусууд өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд нийтэд үйлчилж, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Захирамжид:

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 дугаар захирамжийн 1.3-т заасан “Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоосугай” гэснийг “Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоож, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай” гэж өөрчилсүгэй.

Цагийн хязгаарлалтыг өөрчилсөнтэй холбогдуулан хүнсний үйлдвэрлэл, худалдаа /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/ эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагууд бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлтийг шөнийн 22:00-06:00 цагийн хооронд зохион байгуулж ажилласугай гэжээ.

Таны сурталчилгаа