Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "12 мянган хүн гэр бүлээ орхиод төр засгийн шийдвэрийг дагаж эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Ийм нөхцөлд ажиллаж байгааг иргэд ойлгох ёстой. Төрд хүн бүрт мөнгө тараах боломж байхгүй. Манай улс баян улс биш. Ард түмэн үүнийг ойлгох хэрэгтэй. Боломж байвал амьдралын бололцоо муутай иргэдэд нэмж мөнгө өгмөөр байна. Харамлах зүйл байхгүй. Цаг үе хэцүү болж байна. Бид ахиж нэг жил тэсэх ёстой. Ариун цэврийг сайтар сахиж өгсөн үүрэг хариуцлагыг дагаж мөрдөх хэрэгтэй. Ингэж байж бид энэ аюулт цар тахлыг дарж авч чадах юм" гэлээ.

Таны сурталчилгаа