ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү
"Юуны өмнө гэртээ байгаа иргэддээ баярлалаа. Цахим орчноор илт худал мэдээлэл тараасан 44 үйлдлийг шалгаж, 6 иргэнийг 500 мянган төгрөгөөр торгож, 21 төрлийн хууль бус контентыг устгуулсан. "улсын хилийг дотогш 17 км татсан" гэх худал мэдээллийг шалгаж байна. Мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэргийн шинжтэй 75 үйлдлийг илрүүлсэн ба 24 иргэнийг 100 мянган төгрөгөөр торгож 27 тоглоомын үйл ажиллагааг зогсоосон" гэлээ.