Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймагт Коронавирусийн нийт найман тохиолдол батлагдаж, дөрвөн хүнийг сэжиглэн тусгаарласан гэж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр мэдээллээ. Тэрбээр "Дархан-Уул аймагт төмөр зам дагасан, голомтот халдвар бий болсон. Өнгөрсөн сарын 30, энэ сарын 1-2-нд төмөр замын 445 хүн ажилчин Дарханд цуглан, спортын нэгдсэн тэмцээнд оролцсон.

Үүнээс үүдэн халдвар тарсан байж болшошгүй байна. ХӨСҮТ-д Дарханаас дөрвөн хүнийг хүргэн эмчлүүлж байна. Өнөөдөр дахин дөрвөн хүнийг Улаанбаатар руу эмчлүүлэхээр явуулна.

Тэдний PCR шинжилгээ эерэг гарсан. Төмөр замын 1088 ажилчныг шинжилгээнд хамруулсан. Тэдний дөрөв нь сул эерэг буюу сэжигтэй тохиолдол байна. Тэднийг аймгийн Халдвар судлалын эмнэлэгт тусгаарлалаа.

Одоогоор УБТЗ-ын нийт арван ажилтан сэжигтэй тохиолдолд тооцогдож байна. Цаашид төмөр замын ажилчдын гэр бүлийг, хөршүүдийг ч шинжилгээнд хамруулах шаардлагатай. Дарханд нийт арван мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Маргааш ч хатуу хөл хорио үргэлжилнэ. Тусгаарлалт, эрт илрүүлгийн ажлаа бид үргэлжлүүлнэ" гэжээ.        

Таны сурталчилгаа