Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж байгаа  гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, амны хаалт, гар ариутгагч бодис борлуулагч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна.

 Шалгалтад  давхардсан тоогоор нийт 476 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулахад /2020.11.17-ны өдрийн байдлаар/ гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон эм, эмийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа тогтворжиж, бараа үйлчилгээний үнийн өсөлт хэвийн байна.

Шалгалтын үеэр гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, гар ариутгагч бодисын хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах, үнийн түвшинг тогтвортой байлгах, зохиомол хомстол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, гэрээт байгууллагуудад дамлан худалдаалахгүй байх тухай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн, хуульд заасан үүргийг хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан хуулийн этгээд, иргэний үүргээ биелүүлж ажиллаагүй хоёр аж ахуйн нэгж, байгууллага, хоёр иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч хяналт тавин ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа