Баянзүрх дүүрэгт халдварын сэжигтэй тохиолдол өчигдөр илэрсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйтгэлийн ажлыг гэрээт мэргэжлийн байгууллагаар шуурхай зохион байгуулах үүргийн дагуу Хяналт, шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын 3 улсын байцаагч хяналт тавьсан байна.
Хяналт, шалгалтын ажлыг өдрийн 11:00 -16:00 цагийн хооронд хийж гүйцэтгэсэн байна. Хяналт, шалгалт ариутгалыг нийтийн тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын 12 баазын 589 тээврийн хэрэгсэлд хийж дуусгажээ.
Үүнээс:
Ариутгал хийсэн – 589
Жолоочийн бүхээгт хаалт хийсэн- 483
Зай барь тэмдэглэлтэй эсэх - 589
Жолоочийн хамгаалах хувцастай эсэх- 70 тээврийн хэрэгслийн жолоочийг хувцсаар хангасан байна.
Мөн ариутгал үйлчилгээний "Шинэ ариусгал" ХХК-ийн 3 багклорсефт -17 /0,02 % проценттэй/ халдваргүйтгэлийн бодисоор ариутгалыг хийжээ.