Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК-ын дарга Я.Содбаатар:

Засгийн газраас 2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс үндэсний хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан УОК- оос дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Үүнд:

- 2020 оны 11-р сарын 11-17-ны өдрүүдэд Засгийн газрын тогтоол 2, Шадар сайдын тушаал 2, УОК-ын даргын тушаал 5, УОК-ын тогтоол 1, УОК-ын тэмдэглэл 3, УОК-ын даргын албан даалгавар 2-ыг тус тус гаргаж, салбар хоорондын уялдааг хангах чиглэлтэйгээр шуурхай арга хэмжээ зохион байгуулж байна.

- 2020 оны 11-р сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчдад 10.142,620,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.

- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18.1-ийн “Энэ хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилнэ” гэснийг “2021 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэл” гэж өөрчлөх тухай хуулийн төсөл, үзэл баримтлалын төслийг боловсруулан, УИХ-д өргөн барихаар Шадар сайдын ажлын албанаас бэлтгэж байна.

- Улаанбаатар хотоос орох, гарах зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11-р сарын 12-ны өдрөөс эхлэн түр зогсоож, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хүнсний ачаа тээврийн хэрэгслийг нарийвчилсан бүртгэл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм дор хот хоорондын хөдөлгөөнд оролцуулж байгаа болно. 11-р сарын 17-ны өдрийн байдлаар бүх аймгууд хот хоорондын хөдөлгөөнийг түр зогсоолоо.

- Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөө 07:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагийн хооронд явах хуваарь гарган зорчигчдыг цагийн хязгаартайгаар тээвэрлэж байна. - 2020 оны 11-р сарын 10-ны өдөр дотооддоо анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан бүх захиалгат нислэгийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх

-2020 оны 11-р сарын 10-ны өдөр дотооддоо анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан бүх захиалгат нислэгийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх хугацаанд үйлдэхгүй байх чиглэлийг УОК-оос Зам, тээврийн хөгжлийн яаманд өгсөн.

- Хот доторх олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах, олон хүн нэг доор бөөгнөрөхгүй байх зорилгоор төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, ажлын байранд ажиллах албан хаагчдын тоог нийт бүрэлдэхүүний 10-15%-иас хэтрүүлэхгүй байх, бусад албан хаагчдыг гэрээсээ ажиллах боломжоор хангах чиглэл өгч ажиллаж байна.

- 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг нарт цалинтай чөлөө олгож, гэрээсээ ажиллах боломжоор хангаж ажиллахыг байгууллагуудын удирдлагуудад чиглэл болгосон.

- Тусгаарлан ажиглах байрнаас гарсан иргэдийг гэрийн 14 хоногийн тусгаарлалт хийх шаардлагыг сэргэн хэрэгжүүлж байна.

- КОВИД-19 халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, эрсдэлт нөхцөл байдал хурцадсан тохиолдолд Цэргийн төв эмнэлэгт 500 ор, Хан-Уул дүүрэг дэх Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 300 ор, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 220 ор, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 225, ХӨСҮТ-д 400 \бэлэн 210, нэмж 190\, нийт 1645 орыг дэлгэхээр бэлтгэл хангаж байна.

- Оношлуур, урвалж, эм эмнэлгийн хэрэгслийн 1 сарын нөөц байна.

- Сэлэнгэ аймаг руу Полимеразын гинжин урвал /PCR/ шинжилгээний 1 лаборатори нэмж нийт 2, Дархан-Уул, Ховд, Дорноговь, Дорнод аймгуудад тус бүр 1 лаборатори ажиллаж байна.

- УОК-ын даргын 2020 оны 22 дугаар тушаалаар Батлан хамгаалахын сайд, УОК-ын орлогч дарга Г.Сайханбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хэмжээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилт, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, халдварын тархалтыг хяналтад авах, тандалт судалгаа хийх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэйгээр 2020 оны 11-р сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

- УОК-ын даргын 2020 оны 21 дүгээр тушаалаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр Тусгай үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, 2020 оны 11-р сарын 13-ны өдрөөс Дархан-Уул аймагт цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх, зохион байгуулах зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийн хэрэгжилтийг хангуулах, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

- УОК-ын даргын 2020 оны 25 дугаар тушаалаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, төмөр замын салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгааг хийн, халдварын тархалтыг зогсоох, халдвар, хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийг хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэйгээр 2020 оны 11-р сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.

- Шадар сайдын 2020 оны 140-р тушаалаар Сангийн дэд сайд Д.Мөнгөнчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан, “Алтанбулаг” боомтыг 2020 оны 11-р сарын 16-ны өдрөөс түр хааж байгаатай холбогдуулан боомт хаахаас өмнө Монгол Улсад орж ирж амжихгүй жолооч, тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх чиглэлээр санал боловсруулахаар ажиллаж байна

- КОВИД-19 халдвартай гэж оношлогдон, ХӨСҮТ-д эмчлүүлээд эдгэрч гарсан иргэд болон тусгаарлан ажиглах байрнаас гарсан иргэдийн хяналтыг чангатган ажиллахыг нийслэл, аймгийн Онцгой комисст үүрэг өгч хэрэгжилтийг хангаж байна

- УОК-ын дэргэд УОК-ын шуурхай хуралдааныг 2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс эхлэн өдөрт 2 удаа зохион байгуулж байна.

- Олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилгоор ЭМЯ дахь Шуурхай штабаас хэвлэлийн бага хурлыг өдөрт 2 удаа /11:00 цаг, 17:00 цаг/, УОК-ын хэвлэлийн бага хурлыг цаг үеийн асуудалтай холбогдуулан тухай бүрт Төрийн ордонд зохион байгуулж байгаа болно.2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс үндэсний хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан УОК- оос дараах арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Үүнд:

- 2020 оны 11-р сарын 11-17-ны өдрүүдэд Засгийн газрын тогтоол 2, Шадар сайдын тушаал 2, УОК-ын даргын тушаал 5, УОК-ын тогтоол 1, УОК-ын тэмдэглэл 3, УОК-ын даргын албан даалгавар 2-ыг тус тус гаргаж, салбар хоорондын уялдааг хангах чиглэлтэйгээр шуурхай арга хэмжээ зохион байгуулж байна.

 

 

Таны сурталчилгаа