ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн нийт 218 оронд Коронавирус тархаж 55.3 сая хүн өвчилжээ. 24 цагийн дотор 24 536 хүн шинээр авсан байна. Манай орны хувьд 505 хүнд Коронавирусын халдвар илэрлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11 сарын 18-ны өдөр 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний шинжилгээнд Коронавирус илэрлээ. Дорнод аймагт 32 хүнээс шинжилгээ авахад Коронавирус илрээгүй. Улаанбаатар хот болон таван аймагт өвчлөл голомтлон гарлаа." гэв.