ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11 сарын 18-ны өдөр 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний шинжилгээнд Коронавирус илэрлээ. Алтанбулагаар орж ирсэн тир машины 30 машины жолоочоос 7 жолоочид вирус илэрлээ.
Дархан-Уул аймагт 3
Сэлэнгэ-4,
Дорноговь-1,
Орхон-13,
Улаанбаатарт шинээр 3 тохиолдолд вирус илэрлээ.
Улаанбаатарт нийт 14, Орхон 13, Дархан 11, Говьсүмбэр 1, Дорноговь 1 нийт шинээр бүртгэгдсэн орон нутгийн байршилтай 72 тохиолдол болоод байна. Батлагдсан 505 эдгэрсэн 329 тохиолдол боллоо" гэлээ.