УИХ-ын чуулганы цахим хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар "11 сарын 15-ны өдрийн ЗГ-ын хуралдаанаар цах тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид буюу голомтот ажиллаж буй албан хаагчдад 10 тэрбум төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан. Шийдвэрийн дагуу эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урамшуулал олголоо" хэмээв.