ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Дэлхийн олон улс оронд хөл хориог тавьж хэрэгжүүлснээр халдварын тохиолдлыг 55% бууруулдаг гэх жишиг бий. Хөл хориог эрт тавьснаар Монгол улсад халдварын тархалтыг 60-70% бууруулж чадлаа. Тиймээс ард иргэд гадуур дотуур явахгүй байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх, орчны болон хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй" гэв.